С.ЭРДЭНЭ САЙДЫН ТОМИЛГООГ ЦУЦЛАХЫГ МАН-ЫН БҮЛЭГ ШААРДЛАА

МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн Хөдөлмөрийн яаманд хийсэн хууль бус, томилгоо, халаа сэлгээтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ. Тодруулбал, сайд С.Эрдэнийн хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн шийдвэрийг УИХ-ын ээлжит бус чуулган завсарлахаас өмнө хүчингүй болгох арга хэмжээ авч, хариу мэдэгдэхийг шаардлаа.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нь Засгийн газрын 2015 оны 166 тоот тогтоолын дагуу Хөдөлмөрийн сайдын үүргийг түр хариуцан ажилласан эхний өдрөө б/144-б/149 тоот тушаал гаргаж, Хөдөлмөрийн яамны харьяа байгууллага, Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг олноор нь чөлөөлж, хууль бус томилгоо хийжээ. Үүнд Төрийн албаны зөвлөлөөс нийтэд нээлттэй зарлаж явуулсан сонгон шалгаруулалтын дүнгээр шалгарч томилогдсон 16 төрийн жинхэнэ албан хаагч, хуулийн дагуу томилогдсон төрийн үйлчилгээний 2 удирдах албан тушаалтан, нийт 18 хүнийг хууль бусаар хоморголон чөлөөлсөн байна.

Сайд С.Эрдэнэ ийнхүү Төрийн албаны хууль тогтоомжийн дагуу нийтэд нээлттэй зарласан сонгон шалгаруулалтаар шалгарч, зохих журмын дагуу томилогдсон, тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдыг хоморголон чөлөөлж, оронд нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны хууль тогтоомжийн дагуу төрийн албаны зохих шалгалт өгөөгүй, нөөцөд бүртгэгдээгүй, “түр орлон гүйцэтгэгч” гэх Үндсэн хуулийн бус статусаар ажиллаж байсан иргэдийг дахин томилж, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан “аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргыг тухайн орон нутгийн Засаг даргатай нь зөвшилцсөний үндсэн дээр томилж, чөлөөлдөг” хуулийн наад захын шаардлагыг ч хангаагүйг энэхүү шаардлагад онцолжээ.

Print

Ирэх сонгуулийг ямар системээр явуулах вэ?
САНАЛ ӨГСӨН : 222

56.07% (180)
43.93% (141)
Бусад санал асуулга