1000 ЗАЛУУСЫН ЧУУЛГАН СЭЛЭНГЭ АЙМАГТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

НАМЗХ-ноос санаачилан 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлд зохион байгуулж буй 1000 залуусын чуулга уулзалт Сэлэнгэ аймгийн “Гүн нуур”-ын хөвөөнд өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай боллоо. Чуулга уулзалтад НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, УИХ-ын гишүүн М.Эрдэнэбат, Гадаад харилцааны дэд сайд Н.Оюундарь болон НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо. Чуулганы эхний өдөр Сэлэнгэ аймгийн НАМЗХ ээлжит VI чуулганаа зохион байгуулж, бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт орууллаа. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн НАМЗХ-ны даргаар Ш.Оргил сонгогдсон юм. 1000 залуусын чуулга уулзалттай холбогдуулан аймаг бүр бүтээлч ажил өрнүүлж байгаа. Баянхонгор аймгийн залуус төрийн соёмбоо Номгон хайрхандаа мөнхөлсөн бол Сэлэнгийнхэн Гүн нуурын эргэн тойрны хогийг цэвэрлэж, байгаль орчноо хамгаалах үйлст гар бие оролцлоо. Хоёр өдрийн турш залуус “Залуучуудын манлайлал”, “Нийгмийн ардчилал” боловсролын багц сэдвээр сургалтад хамрагдлаа. Түүнчлэн урлагийн тоглолт ч болсон юм.

Print

Ирэх сонгуулийг ямар системээр явуулах вэ?
САНАЛ ӨГСӨН : 222

56.07% (180)
43.93% (141)
Бусад санал асуулга