НАМЭХ-НЫ ЗҮҮН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН СҮХБААТАР АЙМАГТ БОЛЛОО

Улс төрийн Намын дэргэдэх бүтцийн байгууллага бол ээлжит сонгуулиудад ялалт байгуулахад маш чухал гарц болж өгдөг. Тийм ч учираас МАН-ын дэргэдэх Төрийн бус байгууллагууд маш их эрч хүчтэй, зорилготой, шийдэмгий ажилладаг нь тэдний оролцоог хэрхэн бататгаж байгааг харуулж байдаг. Манай Намаас Улс эх орон даяар өрнүүлж буй “БИД ХАМТДАА” аяны хүрээнд НАМЭХ 8-р сард Төвийн болон Баруун бүсийн удирдах ажилтны зөвлөгөөнөө тус тус зохион байгуулсан билээ. Энэ удаад тэд Зүүн бүсийн Удирдах ажилтны зөвлөгөөнөө Сүхбаатар аймагт амжилттай зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд Хэнтий, Сүхбаатар, Дорнод гэсэн 3 аймаг болон  Сүхбаатар аймгийн бүх сумдын төлөөлөлүүд оролцсон 150 гаруй бүсгүйчүүд хоёр өдрийн турш одоогийн тулгамдаж байгаа асуудалаа  олон талаас, олон өнцөгөөс харж ярилцлаа. НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц. Цогзолмаа, Баруун бүс хариуцсан НБД Ж. Сауле, УЗ-ийн гишүүн В. Удвал, УЗ-ийн гишүүн   Ж. Цолмон, Хяналтын хорооны дэд дарга О. Оюун, ХХ-ны гишүүн Н. Оюундарь, ХХ-ны гишүүн Д. Гантөгс, Зөвлөх багийн гишүүн Ж. Болормаа, Сургалтын багийн ахлагч  Ц. Солонго гэсэн бүрэлдэхүүн энэхүү сургалтыг удирдан явуулж “Эмэгтэй чүүд ба сонгууль” “Эмэгтэйчүүд ба манлайлал” “Эмэгтэй улс төрчийн имидж” гэх олон сэдвээр илтгэл тавьж аймаг сумдын төлөөлөл эмэгтэйчүүдтэй нээлттэй ярилцлага хийлээ. Мөн энэ үеэр Сүхбаатар аймгийн НАМЭХ нь өрх толгойлсон олон хүүхэдтэй эмэгтэйд иж бүрэн гэр гардуулах мөнгөн хөрөнгийн дийлэнх хувийг “БОЛД” сантай хамтан гаргаж сайн үйлс бүтээсэн нь тэдний ажил цаасанд дээр буух биш бодит ажил болдог гэдгийг харуулж шинэхэн өргөө цагаан гэрийг нь гардуулж өгсөн юм.     

Print

Ирэх сонгуулийг ямар системээр явуулах вэ?
САНАЛ ӨГСӨН : 222

56.07% (180)
43.93% (141)
Бусад санал асуулга