Ц.НЯМДОРЖ: ЗАСГИЙН ГАЗАР ҮХЦ-Д 330 САЯ ТӨГРӨГ ГАРГАЖ ӨГСӨН ШАЛТГААНЫГ ОЛОХ ХЭРЭГТЭЙ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх байсан ч хойшиллоо. Учир нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Засгийн газар есдүгээр сарын 7-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд 330 сая төгрөг гаргаж өгсөн шалтгааныг олох ёстой. Үүний тулд ажлын хэсэг байгуулах шаардлага байна гэсэн горимын санал гаргасныг УИХ-ын дарга хүлээн авч, тус ажлын хэсгийг Ц.Нямдорж гишүүн ахлахаар болж, байгуулав.

Харин Ц.Нямдорж гишүүн ажлын хэсэг байгуулах шаардлага байгаа тухай ийм тайлбар хийсэн юм. Тэрээр “Энэ үнэнийг олон нийтэд хэлэх хэрэгтэй. Одоо бүр Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулиа зарж иддэг юм руу орж байна” гэв.

УИХ-ын дэд дарга Л.Цог “Монгол төрийн байгууллагыг төсвийн мөнгөөр авлигаддаг хэлбэр лүү орж байна. Манаач нь өөрийнхөө юмыг хулгайлдаг болбол яах вэ” гэх байр суурийг мөн илэрхийлсэн юм.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ хаалттай горимоор хэлэлцэж байна.

Х.ИНДРА

Print

Ирэх сонгуулийг ямар системээр явуулах вэ?
САНАЛ ӨГСӨН : 222

56.07% (180)
43.93% (141)
Бусад санал асуулга