Г.ЗАНДАНШАТАР: ЗӨВЛӨЛДӨХ АРДЧИЛАЛ ГЭХ ОЙЛГОЛТЫГ ОЛОНД ТАНИУЛЖ, ОЙЛГУУЛАХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА ИХ БАЙСАН

АНУ-ын Стенфордын их сургуулийн багш, ”Зөвлөлдөх ардчилал” төвийн захирал Жэймс С Фишкиний бүтээл “Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй” номыг УИХ-ын гишүүн асан, АНУ-ын Стэнфордын их сургуулийн судлаач Г.Занданшатар монгол хэлнээ хөрвүүлжээ. Судлаач Г. Занданшатар өмнө нь зохион байгуулсан “Үндсэн хууль ба Зөвлөлдөх ардчилал” онол практикийн бага хурлын үр дүн, ач холбогдлыг улам тодотгож,энэхүү  “Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй” номыг хөрвүүлсэн байна.

Тус номын нээлт өчигдөр болж өнгөрсөн бөгөөд нээлтэд Стэнфордын Их сургуулийн профессор Жэймс С. Фишкин өөрийн биеэр ирж оролцсон юм. Олон улсын туршлагад тулгуурлан манай орны өнөөгийн улс төр, нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай төстэй орнууд “Зөвлөлдөх ардчилал”–ын хэлбэрийг хэрхэн хэрэгжүүлж байгааг энэхүү номд тод томруун харуулсан байна. Зөвлөлдөх ардчиллын аргачлалыг Монгол Улсад нэвтрүүлснээр иргэд тэгш эрхтэй мэдээлэл хүртэж, асуудлыг оновчтой шийдэх боломж бүрдэнэ. Ингэснээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хүрээнд томоохон өөрчлөлт, дэвшил бий болж, оюун санааны түвшинд хувьсал гарах юм.

Номынхоо талаар АНУ-ын Стэнфордын их сургуулийн судлаач Г.Занданшатар “Сүүлийн    жилүүдэд “Зөвлөлдөх ардчилал” гэж юу вэ, онцлог, Монгол оронд бий болох боломжтой эсэх талаар судалгааны ажил их явуулж байгаа. Тиймээс энэ онд "Үндсэн хууль ба Зөвлөлдөх ардчилал" онол практикийн бага хурлыг зохион байгуулсан. Энэ хуралд улс төр судлаач, улс төрийн намын төлөөллүүд гадаад, дотоодын эрдэмтэд, оюутнууд гэх мэт нийгмийн бүхий л давхаргынхныг оролцуулсан үйл ажиллагаа болсон. Үүнээс үүдэн энэхуү номыг хөрвүүлэх, Зөвлөлдөх ардчилал гэх ойлголтыг олонд таниулж, ойлгуулах хэрэгцээ шаардлага их байсан учир орчуулсан. Нэг ёсондоо энэ бол "Зөвлөлдөх ардчилал" нэр томьёог ойлгох, таних хүсэлтэй хэн бүхний ширээний ном байх юм” хэмээн ярилаа.

Print

Ирэх сонгуулийг ямар системээр явуулах вэ?
САНАЛ ӨГСӨН : 222

56.07% (180)
43.93% (141)
Бусад санал асуулга