УИХ ХУУЛЬ ЗӨРЧЛӨӨ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн ч УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг тав хоногийн завсарлага хүсч, хурал даргалагч хүсэлтийг хүлээн авч завсарлага өгсөн.

Харин үүнийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар энэхүү завсарлагыг хууль зөрчсөн үйлдэл хэмээн тодотголоо. Энэ тухай тэрээр “Өмнө нь завсарлага авсан асуудал дээр УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэгт завсарлага өгсөн нь УИХ-ын хувьд Үндсэн хууль зөрчсөн асуудал болж цэц дээр очино. УИХ Цэцийн дүгнэлтийг байн байн хэлэлцэж байгаа нь УИХ энэ мэтээр асуудлыг хүч түрэн явуулдагтай холбоотой” гэсэн юм.

Чуулганаар дараа нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Энэхүү дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан аж. Уг дүгнэлтийг УИХ мөн олонхиороо хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Print

Ирэх сонгуулийг ямар системээр явуулах вэ?
САНАЛ ӨГСӨН : 222

56.07% (180)
43.93% (141)
Бусад санал асуулга