ГИШҮҮД ЯМАР САНАЛ ӨГЧ БАЙГААГ АРД ТҮМЭН МЭДЭХ ЭРХТЭЙ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

- Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэхийг дэмжихгүй. Энэ хуулийг анх хаалттай хэлэлцэж баталсан.

Түүнээс хойш нээлттэй болсон. Наймдугаар сарын 11-нд энэ хуулийг баталснаас хойш хууль олон нийтэд ил болчихсон. Үүний дараагаар Ерөнхийлөгч наймдугаар сарын 17-нд хориг тавьсан. Тэр хориг ч нээлттэй байсан. Харин хоригийг бид хаалттай хэлэлцэх эсэхийг ярьж байгаад нээлттэй хэлэлцээд хүлээж авсан. Үүнтэй холбоотойгоор бид Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг байнгын хороогоор хэлэлцлээ.

2-3 удаа хуралдсан байнгын хороо дандаа нээлттэй явсан. Ундсэндээ одоо Өршөөлийн хуультай холбоотой зүйл, заалтууд нийтэд ил, хуулийн үзэл баримтлалаар нийгэм тодорхой ойлголттой болсон. Тийм болохоор бидэнд ард иргэдээсээ нууж хаагаад байх зүйлгүй. Нэгэнт зүйл, заалт нэг бүрчлэн санал хураана гэсэн хуультай учраас хураах саналуудад гишүүд нээлттэй саналаа өгөх ёстой.

Олон түмэн ч гэсэн хэн нь ямар санал өгч байгааг нээлттэй мэдэх эрхтэй. Тэртээ, тэргүй хориг хүлээж авах нь нээлттэй, хориг хүлээж авсантай холбогдуулаад байнгын хороонд ямар зүйл заалтыг нь авах, ямар зүйл заалтыг нь өршөөх, өршөөхгүй байх вэ гэдэг асуудлууд нээлттэй явж ирсэн учраас өнөөдөр Монгол Улс даяараа хэн өршөөгдөх, өршөөгдөхгүй гэдгийг мэдчихсэн. Хаалттай явуулах ямар ч шаардлага байхгүй. Нуугаад байх зүйл алга.

Print

Ирэх сонгуулийг ямар системээр явуулах вэ?
САНАЛ ӨГСӨН : 222

56.07% (180)
43.93% (141)
Бусад санал асуулга