ӨРШӨӨЛИЙН ХУУЛИЙГ ХААЛТТАЙ ХЭЛЭЛЦЭХ ШАЛТГААН БАЙХГҮЙ

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

- Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэх гээд байгааг хардах байтугай л их олон юм бодогдож байна. Энэ хууль маань өөрөө хэвлэгдчихсэн. Олон түмэн мэдэж байгаа.

Байнгын хороон дээр хэлэлцүүлгийг ил тодоор хийчихсэн. Тийм болохоор энэ хуулийн өөрчлелтийг хаалттай хэлэлцэх ямар ч шалтгаан байхгүй. Түүнчлэн энэ авлига, хээл хахуулийн эсрэг Монгол Улсын тер тэмцэж байгаа.

Ард түмнийг төлөөлөөд, тэдний эрх ашгийг хамгаална гэж сонгогдсон УИХ-ын гишүүд яг авлигын асуудалд хэрхэн хандахаа олон түмэн, сонгогчдодоо харуулах боломж бол энэ юм шүү дээ, Энэ боломжийг хаах гэж оролдож байна, Өршөөлийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг нээлттэй хэлэлцүүлэх ёстой. Учир нь, хэрвээ авлига буюу албан тушаалын  гэмт хэрэг дээр Монголын төр бууж өгч, өршеөл үзүүлбэл терд итгэх олон түмний итгэл бүр мөеөн өлдарна. Хамгийн ноцтой нь парламөнтын ёс нурж унана.

Хэрвээ авлига, албам тушаалтнуудын хэргийг өршөөвөл цаашдаа их ноцтой асуудал үүснэ. Хэн нэгэн Дорж, Батааг өршөех асуудал биш. Монгол Улс түүхэндээ байгаагүй их хэмжээний буюу 21 тэрбум ам.долларыг захиран зарцуулсан. Үүний цаана авлига, хээл хахуультөй холбоотой маш олон ноцтой асуудал үүссэнийг бүгд мэдэж байгаа.

Тийм болохоор албан тушаал, авлигын асуудлыг нээлттэй хэлэлцэхээс гадна энэ төрлийн гэмт хэрэгтнүүдийг яагаад ч өршөөж болохгүй. Тиймээс бид Өршөөлийн хуулийг нээлттэй хэлэлцэхийн тулд хийж болох бүх аргыг ашиглана.

Print

Ирэх сонгуулийг ямар системээр явуулах вэ?
САНАЛ ӨГСӨН : 222

56.07% (180)
43.93% (141)
Бусад санал асуулга