Ц.НЯМДОРЖ: Э.БАТ-ҮҮЛИЙН ОРЛОГЧДЫГ ЦОМХОТГОХ ХЭРЭГТЭЙ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр төрийн албан хаагчдын цалинг бууруулахын оронд үр ашиггүй орон тоог цомхотгох шаардлагатай гэх саналыг хэлж байлаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ирэх 2016 оны төсөв дээр 100 тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт тусгахын оронд цалинг хэвээр нь үлдээ. Эсвэл үр ашиггүй орон тоогоо танах хэрэгтэй. Хотын Засаг дарга Э.Бат-Үүл хоёр орлогчтой байна гэсэн. Гэтэл өнөөдрийн хүртэл зургаан орлогчтой ажиллаж байна. Мөн цэц 16 хүнтэй ажиллаад болоод байдаг байсан одоо 45 ажилтантай болсон. Эдгээр цомхотголоос эхэлж хийгээд цалинд гар дүрэхгүй байх боломжтой” гэсэн юм.

Дашрамд,

Нэг тоо бодъё, Засаг даргын нэг орлогчийн сарын цалин нэг сая төгрөг. Зургаан орлогчоор тооцвол жилийн цалин 70 орчим сая төгрөг. Туслах, нарийн бичгийн цалин, зардлын хамт нийлээд 300 гаруй сая төгрөг болж байна. Зөвхөн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн дөрвөн орлогчийг цомхотгосноор 300 гаруй сая төгрөг хэмнэх юм. Аймаг, дүүргийн орлогч нарыг цомхотгосноор багагүй мөнгө хэмнэх нь дээрх тооноос харагдах болов уу. Харин хотын удирдлагууд төсөл хөтөлбөрөөс санхүүжилтээ бүрдүүлж, цалингаа авна гэж зүтгээд албан тушаалтайгаа үлдээд буй юм.

М.Болор

Эх сурвалж : Zaluu.com

 
Print

Ирэх сонгуулийг ямар системээр явуулах вэ?
САНАЛ ӨГСӨН : 222

56.07% (180)
43.93% (141)
Бусад санал асуулга