"БИД ХАМТДАА" ҮНДЭСНИЙ ФОРУМ БОЛНО

Монгол Ардын нам "Бид хамтдаа" үндэсний форумыг ирэх долоо хоногт зохион байгуулна. Улс орны нийгэм, эдийн засаг, боловсрол, байгаль орчин гээд бүхий л салбарыг хамарсан хэлэлцүүлгийг хийж, тулгамдаж байгаа асуудалдаа шийдэл гарцыг салбараа мэддэг эрдэмтэд, төлөөлөгчид, ард түмэнтэйгээ хамт хайх гэж байна.

"Бид хамтдаа" үндэсний форумаар “Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл” , “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудлууд” “Монгол Улсын нийгмийн хөгжлийн бодлогын асуудлууд” “Нийслэлийн хөгжлийн бодлогын асуудлууд” гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр нийт 27 салбар хуралдаан зохион байгуулагдана.

Print

Ирэх сонгуулийг ямар системээр явуулах вэ?
САНАЛ ӨГСӨН : 222

56.07% (180)
43.93% (141)
Бусад санал асуулга