МОНГОЛ АРДЫН НАМЫН ЕНБДАРГА Ж.МӨНХБАТ АВСТРАЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН НАМЫН УРИЛГААР АВСТРАЛИ УЛСАД АЙЛЧЛАВ

Австралийн Хөдөлмөрийн намын урилгаар Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тэргүүтэй Монгол Ардын Намын төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Австралийн Холбооны Улсад ажлын айлчлал хийв.
Түүнчлэн айлчлалын үеэр Австралийн Хөдөлмөрийн намын удирдлага, Нью Саут Уэльс мужийн салбарын удирдлагатай уулзаж намын ажлын туршлага солилцон, намуудын хооронд харилцаа тогтоож, цаашид идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов. 

Австралийн Хөдөлмөрийн намын Парламент дахь сүүдрийн гадаад хэрэг хариуцсан нарийн бичгийн дарга М.Тистлетвайт, Австралийн Хөдөлмөрийн намаас Парламентад сонгогдсон парламентын гишүүн Ж.Фитцгиббон, Г.Грэй, М.Данби нартай уулзаж, хоёр намын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Мөн айлчлалын үеэр Австралийн Сонгуулийн хороо, Нью Саут Уэльс мужийн сонгуулийн хороо болон Австралийн Сонгуулийн Боловсролын Үндэсний Төв, Австралийн Төрийн албаны Зөвлөл, Австралийн Эрдэс баялгийн зөвлөл зэрэг байгууллагад зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. 

Австралийн Хөдөлмөрийн нам нь 1901 онд байгуулагдсан Австралийн хамгийн ууган бөгөөд социал демократ, зүүн-төвийн үзэл баримтлалтай, 13 удаа төрийн эрх барьж байсан улс төрийн нам юм.

Print

Ирэх сонгуулийг ямар системээр явуулах вэ?
САНАЛ ӨГСӨН : 224

56.04% (181)
43.96% (142)
Бусад санал асуулга